Энэ удаагийн дугаарт “Эрүүгийн эрх зүй” түүний дотор хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг шийдвэрлэсэн шийдвэрүүд, “Иргэний эрх зүй” буюу түүнд хамаарах Иргэний хуулиар, Гэр бүлийн тухай хуулиар, Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн шийдвэрүүд, мөн “Захиргааны эрх зүй”-н хүрээнд төрийн хяналт шалгалт, төрийн алба, газрын маргаан шийдвэрлэсэн шийдвэрүүд зэрэг тухайлсан сэдвийн хүрээнд 71 хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг 45 шүүхээс хүлээн авч онол практик, арга зүйн ач холбогдол бүхий 34 шийдвэрийг шигшин энэ удаагийн дугаартаа эмхэтгэсэн нь эрхэм уншигч Таны хэрэгцээ, шаардлагад нийцнэ хэмээн итгэж байна. Ингэвээс “Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл” бүтээлийн эхийг баригч бидний шүүхийн үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах, олон нийтийг мэдээллээр хангах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх туйлын зорилго биелэх билээ.